Tuesday, February 16, 2010

Амьдарлын хуудас~ Ном

Би гэдэг хүн ном гэдэг зүйлтэй нөхөрлөөд удаагүй байгаа нэгэн. 10 жилд ном тэгж их уншдаггүй Залхуу хүүхэд байсан, даалгавраа ном их уншдаг найзаасаа "хуулаад" хийчихнэ. Гэхдээ шүлгийг бол цээжилнээ, дуртай. Миний нийлдэг охидын дунд нэг найз маань ном их уншина, их хорхойсч дуртай уншихад нь би их гайхдаг байж билээ. Тэр их хорхойсмоор амтыг нь одоо л дөнгөж амсаж эхэлж байна. Гэхдээ оройтоогүй гэж найдаж байна.

Энэ блогтоо уншсан номныхоо тухай болон тэмдэглэл ч гэх юмуу эсвэл тэр болгон хүнтэй ярилцах цаг гардаггүйгээсээ болоод ярилцаж чаддаггүй, нээж чаддаггүй дотроо нээх бодолтой байна одоогоор...


No comments:

Post a Comment